Зүүд

Зүүд түүний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өдийг хүрснээс энэ тал дээр хийсвэр өнцгүүд илүүтэй давамгайлдаг. Зүүдний тайлал,зөн ёр, хоёрдахь бие,зэрэгцээ ертөнц мэтийн зүүдтэй холбодог идеал санаанууд түгээмэл. Тэгвэл зүүд гэдэг нь эдгээр хийсвэр санаануудтай ямар ч холбоогүй,идэж унтахтай адил ердөө л бие организмын салшгүй нэгэн процесс юм. Зүүд үндсэн 2 үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт гадны аюул ослоос хамгаалах, хоёрдугаарт бие организмын үйл ажиллагааг шаардлагатай үед дэмжих гэсэн энэ хоёр үүрэг нь Зүүд гэж юу вэ гэсэн асуултанд бүрэн хариулт нь болж өгнө. Ямар нэгэн сэтгэлийн түгшүүр зовинол болон баталгаатай амгалан бус орчинд унтах үед тархи энэ зүүд гэсэн программыг идэвхжүүлж ажиллуулдаг. Ингэснээр хүн дуу чимээ зэрэг гадны ямарваа нэг нөлөөллөөс богино хугацаанд сэрэх бэлэн байдалд унталт явагдана гэсэн үг. Энэ нь учруулж болзошгүй гадны эрсдэлээс бие өөрийгөө унтаж байхдаа хүртэл хамгаалах боломжийг зүүдээр олгодог. Тархины үндсэн функц амарч байх үед сонор сэрэмж өндөрсгөх,сэргэг унталтын программ гэж тодорхойлж болно.

Хоёрдугаарт хүн унтаж амрах үед бие организмын үйл ажиллагаа сэрүүн байх үеийнх шигээ явагдах шаардлага нэлээд тулгардаг. Ж нь: бие өвдсөн үед унтаж байсан ч дархлааны систем маань бүрэн хэмжээгээр хүчтэй ажиллах шаардлагатай, мөн унтахын өмнө их идсэн бол хоол боловсруулах систем тэр чигтээ эрчимтэй явагдаж байх хэрэгтэй болно зэрэг хэд хэдэн иймэрхүү шаардлагатай үеүд тулгардаг. Нэгэнт унтаж амарч буй тархины үйл ажиллагааны үр дүнд бие организмын идэвхжил сэрүүн байх үеийнхээс эрс буурдгаас эрчимтэй үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангадаггүй. Үүнийг хангахын тулд унтаж амарч байх үед зохиомлоор сэрүүн байх үеийн өгөгдлийг зүүдний тусламжтайгаар бий болгодог.

Хүн зүүдэндээ идэвхтэй хөдөлгөөн хийнэ, энэ мэдээллийг дархлааны болон бусад эд эрхтэний үйл ажиллагааны систем рүү илгээснээр тэдгээр нь хүний сэрүүн байх үеийнхтэй адилаар эрч хүчтэй ажиллах боломжтой болдог. Энгийнээр хэлбэл тархины үндсэн хэсгүүд амрангаа зүүд гэдэг программыг ажиллуулаад орхино. Түүгээрээ биеийн үйл ажиллагааны системүүдийг сэрүүн үеийнх мэтээр хуурч, идэвхтэй ажиллах нөхцөлөөр хангаж өгдөг байх нь. Энэ 2 үүргээр нь зүүдийг дүгнэж хэлбэл тархи амрах үед орлох туслах программ буюу хиймэл оюун санаа хэмээн тодорхойлж болно. Харин хүн юу зүүдлэх нь энд ямар ч ач холбогдолгүй. Хүний тархинд байгаа мэдээллийн сангаас зохиомжлон зүүдлэх, уран сэтгэмжээр зүүдлэх зэрэг нь хүний сэрүүн байх үедээ ч гүйцэтгэж чадах тархины үйлдэл юм. Зөнтэй зүүд,зүүд биелэх энэ тэр нь маргааш гудамжинд таньдаг хэн нэгэнтэй тааралдах уу үгүй юу гэдэгтэй л адил магадлалын зүйл. Мөн элдэв муу ёрын гэгдэх зүүд ч таны тархинд хадгалагдаж буй айдас түгшүүрийн элдэв янзын мэдээллээс урган гардаг, ач холбогдол өгч зовоод байх зүйл биш. Өмнө хэлснээр зүүд бол хүнийг зохиомлоор хөдөлгөөнд оруулах үүргээ гүйцэтгэхийн тулд тархинд буй мэдээллийн сангаас юу дуртайгаа авч зохиомжилдог.