(Translated by https://www.hiragana.jp/)
Дашдоржийн Бадраа — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Дашдоржийн Бадраа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.

Дашдоржийн Бадраа (1974 - 2006 оны 6 сарын 15) нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан төрийн түшмэл юм.

Намтар

Д.Бадраа 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1982-1992 онд Зөвлөлтийн 3-р дунд сургууль (одоогийн Орос 3), 1992-1996 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн дээд сургуульд суралцан төгсөж, 2001-2002 онд Австралийн Үндэсний их сургуульд эдийн засгийн хөгжлийн магистр болсон.

1996-1999 онд Монголбанканд Хянан шалгагч, 1999-2000 онд Сэргээн Босголтын Банканд Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, эрх хүлээн авагчийн орлогч, 2002-2004 онд Монголбанкны Бодлого зохицуулалтын хэлтсийн захирал, 2004-2006 онд Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. 2006 оны 1 сарын 25-наас Улсын Их Хурлын томилгоогоор Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдон ажиллаж байгаад 2006 оны 6 сарын 15-нд бусдын гарт амиа алджээ.

Аллага

Тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлыг хүлээн авмагц, тэр үед хуулийн цоорхойн улмаас маш олширч, иргэдийг ихээр хохироож байсан Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд шалгалт явуулж эхэлсэн бөгөөд уг шалгалтаар тун олон зөрчил илрүүлсэн. Тэрхүү шалгалтын талаар түүнтэй зөрчилдсөн "Гэр хорооллын барилгажилт" ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл 2006 оны 6 сарын 15-ны өдрийн өглөө 9 цагийн орчимд Д.Бадрааг ажилдаа ирэх үед үүдэнд нь хүлээж байгаад хутгалж хөнөөжээ. Ц.Түмэнгэрэл уг хэргийнхээ төлөө цаазаар авахуулсан юм.