Арилд
Арилд цэцэг (Латин: Gladiolus) нь цахилдгийн төрөлд багтдаг, багц булцуутай, гоёмсог цэцэгтэй олон наст ургамал.
Хаадын цэцэг гэгддэг энэхүү сүрлэг цэцгийн латин нэрийг нь утгачлан орчуулбал сэлэм гэсэн утгатай юм байна. Учир нь түүний навч нь дээш тэмүүлж нумалсан хэлбэртэй байдаг. Өмнөд Африк, Дундад тэнгис, Төв Европ, Ази, Баруун Сибирийн нутгаар тархсан. 250 орчим төрөл байдгаас 163 нь Африкийн өмнөд хэсэгт ургадаг, Евразид 10, Мадагаскарт 9 төрөл зүйл ургадаг гэнэ. 250 төрөл зүйлээс 5000 гаруй сорт байдаг.
Ботаник шинж
[засварлах | кодоор засварлах]Олон наст, багц булцуут. Иш нь шулуун, салаалдаггүй, дангаар шаталсан, ургамалын өндөр 50-150 см байдаг. Навч нь нимгэн шугаман сэлэм хэлбэртэй 70-80 см-ийн урттай, цэнхэр туяатай ногоон өнгөтэй. Цэцгүүд нэг буюу хоёр эгнээнд, эсвэл мушгисан маягаар дээш цуварсан тариан түрүү хэлбэрийн байрлалтай 80 см орчим урт ургана. Үр жимс гурван талт хэлбэртэй. Үр нь дугуй, зуйван хэлбэрт хүрэн өнгөтэй, булцуу бөөрөхий, жил бүр шинэчлэгддэг, гадуураа улаан хүрэн, бор шаргал хальстай байдаг.
Тариалалт, арчилгаа
[засварлах | кодоор засварлах]Арилдыг тарихдаа булцууг нь далд ортол хөрсөөр хучиж өгөх хэрэгтэй. Ил суулгавал үндэс нь болоод шинээр ургаж байгаа булцуунууд нь ил гараад ирнэ. Зулзаган сонгинуудыг эх сонгиноос шууд салгаж болно, эсвэл хөрснөөс ухаж гаргаснаас 7 хоногийн дараа салгаж болно. Хатаах, хадгалах явцад доод ёроолоор хамаг чийг ууршиж алга болдог гэнэ. Иймд жижиг болон гүйцэт ургаагуй булцууны үндсийг тайрах хэрэггүй бөгөөд цаасан уутанд хийгээд хөргөгчний хаалган талын хамгийн доод тавиурт хадгална. Арилдын булцуу нэг жилд олон тооны зулзаган сонгино өгдөг. Булцууг ойролцоогоор 4-5 жил хэрэглэдэг байна. Суулгахын өмнө хальснаас нь цэвэрлэнэ. Энэ нь их ажиллагаатай байдаг ч хэрэгтэй зүйл юм. Цэвэрлээгүй сонгино 60 хонож байж ургаж эхэлдэг бол арилгасан сонгино 7-14 хоноод соёолдог байна. Үүнээс гадна суулгахаас өмнө ургалт хурдасгадаг идэвхжүүлэгч бодис шингээсэн нойтон даавуунд сонгиноо боож байлгадаг. Эсвэл идэвхжүүлэгчтэй чийгтэй элсэнд байлгадаг. Хамгийн сайн булцуу бол урьд нь цэцэглэж байгаагүй булцуу байдаг юм. Ийм булцуу нь цилиндр хэлбэртэй жижигхэн ёроолтой байдаг. Харин хөгшин булцуу нь хавтгай, ёроол том байдаг. Урд нь цэцэглэж байгаагүй сонгиноос нэг цэцэг гардаг бол 1-2 цэцэглэж байсан сонгино дээрээ хэд хэдэн цэцгийн иштэй байдаг. 1-2 цэцэглэж байсан дунд насны сонгино нь огт суулгаж байгаагүй сонгиныг бодвол арай навтгардуу, ёроол томорсон, 2-3 цэцэг гаргах чадвартай байдаг бол 5 дээш насны хөгшин сонгино нь бүүр хавтгай, дарагдсан мэт байдаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.