Басан Городовиков
Басан Бадьминович Городовиков (1910 оны 11-р сарын 15-нд Доны цэргийн мужийн Мокрая Ельмута тосгонд төрсөн- 1983 оны 8-р сарын 17-нд Москва хотод нас барсан)-ЗХУ-ын баатар, дэслэгч генерал, ЗХУ-ын БНХалимаг улсын тэргүүн. Цэргийн жанжин ЗХУ-ын Эх орны дайнд оролцогч. 1939 онд ЗХУКН-ын гишүүнээр элссэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Басан /Баасан/ Городовиков 1910 оны 11-р сарын 15-нд Доны цэргийн мужийн Мокрая Ельмута тосгонд (өнөөгийн Ростов мужийн Пролетарийн дүүрэг) эцэг Доны халимаг Бадма Иванович Городовиков, эх Омульта Бадмаева нарын гэрт төржээ.
1918 онд Ельмут тосгоны бага сургуульд орж төгсөөд Платовск суурингийн 2-р шатны сургуульд орж 8-р анги төгссөн байна. 192₮ онд эцэг нь, 1927 онд эх нь нас барж 17 настайдаа бүтэн өнчин хоцоржээ.
1927 оны 5-р сараас хойш Улаан армид сайн дураараа элссэн байна. 1930 онд Краснодар дахь Кавказын уулын ард түмний морин цэргийн сургуулийг дүүргэж, Пролетарская тосгон дахь Умард Кавказын цэргийн тойргийн 12-р морьт дивизийн 76-р морьт хорооны салаан даргаар томилогджээ. Баталгаажуулах шалгалтаар маш сайн дүнд авч Умард Кавказын цэргийн тойргийн 5-р морин дивизийн Саратовын 30-р морин цэргийн дэглэмд эскадрилийн командлагчаар томилогдсон байна.
Тэрээр 1935 онд элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, Москва дахь М.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид элссэн байна. Ахмад цолтой Б.Городовиков 1938 оны наймдугаар сарын 25-нд цэргийн академийг төгсөхийн өмнө хугацаанаасаа өмнө хошууч цол хүртсэн юм. 1938 -1940 оны 10-р сар хүртэл тэрээр 8-р морин дивизийн 115-го морин хорооны командлагчаар томилогдон ажилласан байна. 1940 оны 10-р сараас 1941 оны 4-р сар хүртэл Монино дахь Агаарын цэргийн академид сонсогч байгаад Серпуховын агаарын цэргийн сургуульд томилогдсон байна.
ЗХУ-ын Эх орны дайн эхэлсэний дараа 1941 оны 7-р сарын 6-нд Б.Б.Городовиковыг Полтава мужид 48-р тусгай морин дивизийн 71-р морьт ангийн захирагчаар дэд хурандаа цолтой томилов. Удалгүй уг дивизийг Крым руу шилжүүлсэн байна.
Тэрээр 1941 оны 10-р сарын 19-нд Крымд Перекопын ойролцоо, Ишуны байрлал дээр анхны тулаанд орж болжээ. Партизаны үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул Б.Б.Городовиковыг 1942 оны 4-р сарын 7-нд Улаан тугийн одонгоор шагнаж, 4-р сарын 26-нд хурандаа цэргийн цол хүртээсэн байна. 1942 оны 5-р сарын 1-нд хурандаа Городовиковыг Крымын 1-р Партизаны дүүргийн командлагчаар томилсон юм. Түүнийг 1943 оны 7-р сарын 27-нд 15-р гвардийн буудлагын корпусын 85-р гвардийн дивизийн командлагчаар томилогдов. 1943 оны 8-р сард хурандаа Городовиковын удирдсан дивиз дайсны сайн бэхлэгдсэн хамгаалалтын шугамыг сэтлэн нэвтэрч чаджээ.
Баруун фронт дахь нөхцөл байдал тогтворжсоны дараа 1943 оны 11-р сард 10-р харуулын армийг II Балтийн фронт руу шилжүүлж, урагшилж буй цэргүүдийн эхний эгнээнд ашигласан байна.
1944 оны 6-р сард Б.Б.Городовиков Беларусийн 3-р фронтын 5-р армийн 45-р бууны корпусын 184-р Духовщина дивизийн командлагчаар томилогдов. 1944 оны зун Зөвлөлтийн цэргүүд Карелиас Молдав хүртэлх бүх фронтын шугамын дагуу хүчтэй довтолгоог эхлүүлэв. 1944 оны 6-р сарын 23-нд Беларусийн нутаг дэвсгэрт "Багратион" довтолгооны ажиллагаа эхлэв. Хошууч генерал Городовиковын 184-р явган цэргийн дивиз 3-р Беларусийн фронтын бүрэлдэхүүнд оролцсон байна.
1944 оны 12-р сарын 2 Городовиков хүнд шархадаж Москва дахь цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Эмчилгээ дууссаны дараа 1945 оны 2-р сард тэрээр 184-р явган цэргийн дивизийн командлалыг дахин хүлээн авч, Зүүн Пруссын ажиллагаанд оролцов. Земландын довтолгооны ажиллагаа дууссаны дараа дивиз Алс Дорнод руу шилжүүлжээ. 1945 оны 7-р сараас - Алс Дорнодын 1-р фронтын 5-р армийн 72-р корпусын 63-р дивизийн командлагч. 1945 оны 8-р сард түүний удирдсан дивиз Манжуурт амжилттай давшсан Зөвлөлт-Японы дайнд оролцогч болсон юм.
Дайны дараа
1945 оны 9-р сард Японыг ялсны дараа түүнийг Академийн дээд курст суралцахаар илгээж, 1947 онд Брест хотын 12-р харуулын механикжуулсан дивизийн командлагчаар томилогдов. 1950 оны 1-р сард Өмнөд-Сахалинск дахь Алс Дорнодын цэргийн тойргийн 87-р бууны корпусын командлагчийн орлогчоор томилогдсон байна. 1953 онд тэрээр К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн дээд академид элсэн орж, 1955 онд төгсөөд 8-р гвардийн армийн командлагчийн нэгдүгээр орлогч, тус армийн цэргийн зөвлөлийн гишүүнээр (Герман дахь Зөвлөлтийн хүчний бүлэг) томилогдов. 1960 оны 9-р сард тэрээр Карпатын цэргийн тойргийн командлагчийн орлогчоор томилогдсон байна.
1960 оны 11-р сард ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр түүнийг ЗХУ-ын Халимагийн бүсийн намын хороонд шилжүүлэв. 1961 оны 1-р сарын 30-нд Бүсийн хорооны бүгд хурлаар ЗХУ-ын Халимагийн бүсийн хорооны ЗХУКН-ын нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогджээ. Б.Б.Городовиковын удирдлаган дор Бүгд Найрамдах Халимаг улс томоохон амжилтад хүрсэн байна.
ЗХУ-ын Хяналтын төв комиссын гишүүн (1961-1966). ЗХУ-ын Төв Хорооны гишүүнд нэр дэвшигч (1966-1981) байсан.
1978 онд тэтгэвэр гарч Москвад амьдарч байгаад 1983 оны 8-р сарын 17-нд нас барсан. Түүнийг Москва дахь Новодевичий оршуулгын газарт оршуулжээ.
- 1910 онд төрсөн
- 1983 онд өнгөрсөн
- Зөвлөлтийн иргэн
- Халимагийн хүн
- Ростов мужийн хүн
- ЗХУ-ын дэслэгч генерал
- Зөвлөлтийн улс төрч
- 20-р зууны улс төрч
- БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одон шагналтан
- ЗХУ-ын Улаан тугийн одон шагналтан
- ЗХУ-ын баатар
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Суворовын 2-р зэргийн одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн
- Фрунзегийн нэрэмжит цэргийн академийн төгсөгч