(Translated by https://www.hiragana.jp/)
Бядрангийн Лхагвасүрэн — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Бядрангийн Лхагвасүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бядрангийн Лхагвасүрэн (1965 онд Улаанбаатар хотод төрсөн)- 2019 оноос Монголбанкны Ерөнхийлөгч.

1985-1989 онд МУИС-д Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн.

1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгаар сурч мастерын зэрэг хамгаалсан.

1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.

1994-1998, Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах.

1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх.

2000-2009 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал (2002 оноос Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн).

2009-2013 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал.

2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал.

2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан.

2019 оны 11-р сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Их Хурлын Чуулганы Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр дэвшүүлэн томилсон байна.