Гурвалжин будаа
Гурвалжин будаа Fagopyrum esculentum | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Fagopyrum esculentum Мёнх | ||||||||||||||
Ижил утгатай нэршил[1] | ||||||||||||||
|
Гурвалжин будаа буюу тарианы сагаг (Латин: Fagopyrum esculentum эсвэл Fagopyrum sagittatum; өвөр монголоор:saag; монг.ᠰᠠᠭᠠᠭ) нь үрийн (хүнсний) эсвэл бүрхүүл ургамлын (ногоон бордуур) зориулалтаар тариалагддаг, өвслөг, нэг наст, сагагийн төрлийн нэгэн зүйл ургамал.[2] Түүнийг татаар сагагаас (Fagopyrum tataricum) ялгахын тулд Япон гурвалжин будаа гэж мөн нэрлэдэг.[3]
Агротехник
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагаг нь дулаанд дуртай ургамал юм. Түүний үр хөрсний температур 7-8 С° хүрэхэд ургаж эхлэх боловч 15-30 С°-д ургалт илүү сайн явагддаг. Тарианы сагагийн соёолж нь хүйтэнд маш мэдрэмтгий ба -2 С° температурт гэмтэж, -4 С°-д үхдэг. 12 С°-с бага, 30 С°-с их температурт ургалт мууддаг. Цэцэглэлт ба үр үүсч боловсрох үеийн оптимум температур 17-25 С° бөгөөд агаарын харьцангуй чийг 50 хувиас багагүй байх шаардлагатай. Энэ үедээ гэрэлийг ихээр шаарддаг. Тарианы сагаг нь үржил шимтэй, хөнгөн агааржилт сайтай хөрсөнд хурдан ургадаг. Хатаах үйлчилгээтэй салхинаас хамгаалсан ойгоор хүрээлэгдсэн, нуур цөөрмийн ойролцоох талбайд ургац арвин өгдөг. Тарианы сагаг нь хүчиллэгийг тэсвэрлэх чадвартай ч бага хүчиллэг, саармаг уруу дөхсөн хөрсөнд илүү ургадаг. Тарианы сагаг нь чийгэнд дуртай ургамал ба энэ үзүүлэлтээрээ амуу тариануудаас нэгдүгээрт орно. Хөрсний чийглэг 20-30% ба оптимум температурт нэгэн зэрэг хурдан соёолдог.
Сэлгээ
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагагийн сайн өмнөгчүүдэд эрдэнэ шиш, төмс, чихрийн манжин, буурцагт ургамлууд багтдаг. Тарианы сагагийг рапс, гич, наран цэцэгийн дараа тариалахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр ургамлын унацын ургалт идэвхитэй явагдах ба тэдгээрийг тарианы сагаг тариалсан талбайд хянах боломжгүй байдагт оршино. Тарианы сагаг нь эрдэс тэжээлийн, ялангуяа фосфатын хүчтэй хэрэглэгч тул түүний дараа тариалах ургамлын сонголтыг зөв хийх нь чухал. Боловсорч гүйцсэн тарианы сагаг хялбар асгарах тул дараачийн тарималын үед сагагийн унацын ургалт явагдана гэдгийг мөн тооцох хэрэгтэй. Тарианы сагаг нь бусад ургамалтай харьцуулахад бага хамжээний органик массыг үлдээх ба энэ нь хөрсийг хучлагагүй үлдээж элэгдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлнэ. Иймд сагагын дараа талбайд хучлага үүсгэх үет таримал (улаан буудай, арвай г.м.) тариалах нь илүү зохимжтой. Мөн үет тарималд сагагийн унацыг хянах гербицидын сонголт бий. Тарианы сагаг өвчинд нэрвэгдэх асуудал ховор тохиолдогч ч урьдчилан сэргийлэх зорилгоор түүний дахин тариалах интервалыг 3 жилээс багагүй байлгахыг зөвлөдөг.
Үрэлгээ
[засварлах | кодоор засварлах]Олон хүчин зүйлээс хамааран нэг га талбайд 30 - 90 кг үр ноогдуулан тариалдаг. Хөрсний шинж чанар ба тариалалтын хугацаанаас хамаарч үрийг суулгах гүнийг тодорхойлох ба шаварлаг хүнд хөрсөнд 2-5 см, түргэн хатдаг хөнгөн хөрсөнд 6-7 см, их хуурай тохиолдолд 8-10 см гүнд суулгах болох ч 5 см-с илүү гүнд суулгахыг зөвлөдөггүй. Хугацааны хувьд хөрсний үрийн суултын гүн 12-15 С температуртай болж халсан үед тариалалтыг хийхэд тохимромжтой. Тарианы сагагийг бусад зусах тарималуудын хамгийн сүүлд тариалдаг ба энэ нь үрлэх төхөөрөмжийн ажлын ачаалалд эерэгээр нөлөөлдөг. Манай оронтой ойролцоо өргөрөгт оршдог АНУ-ын Хойд Дакота мужийн тариаланчид, сагагийг 5-р сарын 25-с 6-р сарын 10-ны хооронд үрэлдэг.
Бордолт
[засварлах | кодоор засварлах]Нэг тн үр ба мөн хэмжээний ногоон масс бий болоход азот 44 кг, фосфор 25 кг, кали 75 кг шаардагдана. Тарианы сагагийн эерэг тал нь хөрсөнд агуулдагдах муу уусдаг фосфатуудыг шингээх чадвартай байдагт орших ба түүний энэ чадавхи үетэний овгийн ургамлуудтай харьцуулахад дөрөв дахин их байдаг.
Ногоон бордуур
[засварлах | кодоор засварлах]Хурдан үүсэх бүрхүүл
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагаг шиг хурдан хөгждөг бүрхүүл ургамал цөөхөн оршдог. Түүний пирамид хэлбэрийн үр нь 3-5 хоногт соёолж, хоёр долоо хоногт 7,5 см өргөнтэй том навч бий болж хөрсийг сүүдэрлэн хучдаг. Тарианы сагаг нь нэг га талбайд дөнгөж 0.8-1.2 тн ногоон массыг бий болгодог ч энэ нь богино хугацаанд 6-7 долоо хоногийн дотор бий болдог. Тарианы сагагийн үлдэгдэл нь мөн хурдан задарч дараагийн ургамалд тэжээлийн эх үүсвэр болдог.[4]
Дарангуйлагч
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагагийн бусад ургамлыг дарангуйлах чадвар нь нэг наст хог ургамлуудад хүчтэй нөлөөлдөг. Түүнийг мөн хог ургамалтай тэмцэх механик боловсруулалтын дараа олон настыг дарангуйлах зорилгоор тариалдаг. Механик боловсруулалт ба тарианы сагагийн хослолоор арзгар азаргана (Cirsium arvense), хөдөөний шаралзгана (Sonchus arvensis), сүүт өвс (Euphorbia), цангуу (Lepidium) зэргийг идэвхитэй дарж болно.[5]
Фосфор хуримтлуулагч
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагаг нь ургамалд шингэх боломжгүй фосфорыг (магадгүй, кальцийг мөн адил) шингээх ба түүний үлдэгдэл ялзран задрах үед эдгээр тэжээлүүд нь дараагийн тарималд хүртээмжтэй болдог. Тарианы сагагийн үндэс нь сул хүчлийг ялгаруулж тэр нь хөрсөн дэх эрдэс фосфат г.м. тэжээлүүдийг чөлөөлдөг. Энэ хүчил нь мөн удаан чөлөөлөгддөг органик тэжээлүүдийг идэвхижүүлдэг. Тарианы сагагийн нягт, үсэрхэг үндэс нь хөрсний 25 см гүнийг хамарсан, тэжээлийг шингээх идэвхитэй гадаргуйн талбайтай үеийг бий болгодог.
Ядмаг хөрсөнд ургадаг
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагаг нь үетний овгийн үр тариануудтай харьцуулахад, үржил шим багатай ба задарч буй органик өндөртэй хөрсүүдэд илүү ургадаг. Ийм учир түүнийг хэт ашиглагдаж элэгдэлд өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор тариалдаг. Хэдий ийм чадвартай ч, тэрээр нягтарсан, хэт хуурай эсвэл хэт нойтон хөрсөнд муу ургадаг.
Ашигтай шавьж цуглуулагч
[засварлах | кодоор засварлах]Тарианы сагагийн жижиг цагаан цэцгүүд нь ашигтай шавьжуудыг татаж, тэдгээр нь бүүрэг, хачиг болон бусад хортон шавьжуудтай тэмцэнэ. Эдгээр ашигт шавьжуудад дүнгэнүүр ялаа (Syrphidae), махчин зөгий (predatory wasps), махчин цохууд (minute pirate bugs), тахинид ялаа (tachinid flies) ба шүрэн цох зэрэг багтана. Тарианы сагагийн цэцэглэлт нь тариалсанаас хойш 3 долоо хоногийн дараа эхлэх боломжтой ба 10 хүртэл долоо хоног үргэлжлэх чадвартай.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Eriogonum, мөн гурвалжин будаа гэж нэрлэгддэг, Хойт Америкийн зэрлэг ургамлын төрөл
- Гурвалжин будааны бал
- Бүрхүүл ургамал
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Plant List: A Working List of All Plant Species". Archived from the original on 22 Арван хоёрдугаар сар 2019. Татаж авсан: 3 October 2014.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
- ↑ "USDA GRIN Taxonomy". Татаж авсан: 16 December 2014.
- ↑ [1], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 257.
- ↑ [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 257.
Ном зохиол
[засварлах | кодоор засварлах]- E.S. Oplinger, E.A. Oelke, M.A. Brinkman and K.A. Kelling (November 1989). "Buckwheat". Alternative Field Crops Manual. Татаж авсан: 2008-02-26.
{{cite book}}
: CS1 maint: uses authors parameter (link) - Damania, A.B. (1998). "Diversity of Major Cultivated Plants Domesticated in the Near East". Proceedings of the Harlan Symposium.
- Chun H.N.; Chung C.K.; Kang I.J.; Kim E.R.; Kim Y.S. (2003). "Effect of Germination on the Nutritional Value of Buckwheat Seed". Division of Life Sciences at Hallym University, South Korea. Archived from the original on 2007-06-25.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (help) - Mazza, G. (1992). "Buckwheat (Fagopyrum esculentum), the crop and its importance". In MacRae, R. (ed.). Encyclopedia of food science, food technology and nutrition. London: Academic Press Ltd. pp. 534–9.
- Mazza, G. (1993). "Storage, Processing, and Quality Aspects of Buckwheat Seed". In Janick J.; Simon J.E. (eds.). New crops. New York: Wiley. pp. 251–5.
- Marshall, H.G.; Y. Pomeranz. (1982). "Buckwheat description, breeding, production and utilization". In Y. Pomeranz (ed.). Advances in cereal science and technology. St. Paul, MN.: Amer. Assoc. Cereal Chem. pp. 157–212.
{{cite book}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (help) - McGregor, S.E. (1976). "9 Crop Plants and Exotic Plants — Buckwheat". Insect Pollination Of Cultivated Crop Plants. U.S. Department of Agriculture. Archived from the original on 2004-10-15. Татаж авсан: 2017-04-24.
{{cite book}}
: Unknown parameter|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (help) As found on the website of the Carl Hayden Bee Research Center of the USDA Agricultural Research Service. - " Multilingual taxonomic information". University of Melbourne.
- Clayton G. Campbell (1997). Buckwheat Fagopyrum esculentum Moench. Promoting the conservation and use of underutilized and neglected crops. 19. International Plant Genetic Resources Institute, Rome, Italy.