Дашжамцын Арвин
Дашжамцын Арвин (* 1959 оны 4 сарын 3-нд[1] Улаанбаатарт; † 2019 оны 6 сарын 4-нд Улаанбаатарт[2]) 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.
МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр 4 удаа 2000, 2004, 2008, 2012 онд Хэнтий аймгаас сонгогдож байсан.
1981-1987 онд АА-ийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХКомпаний захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан.
2012 оны УИХ-ын сонгуулиар 22 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдоод УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны гишүүн. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн.
2000 онд "Алтан гадас" одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Орос, англи хэлтэй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ toirog49.blogspot.com
- ↑ isee.mn: УИХ-ын гишүүн асан Д.Арвин өвчний улмаас таалал төгсчээ, нийтлэгдсэн 2019-06-04, хандсан 2019-11-11