(Translated by https://www.hiragana.jp/)
Елюй Вэньшүнү — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Елюй Вэньшүнү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Елюй Вэньшүнү (耶律 文殊もんじゅやつ[1]) (972 оны 1 сарын 16 – 1031 оны 6 сарын 25) буюу хятадаар Елюй Лоншю (たかしいとぐち[1]) нь 982 - 1031 оны хооронд киданы Ляо улсыг захирсан зургаа дахь хаан юм. Мөн тус улсыг хамгийн олон жил захирсан хаан байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр 982 онд Жинзун хаан Елюй Шянь тэнгэрт хальсны дараа 11 настайдаа хаан ширээг залгамжлахад, түүний эх Сяо Яньянь хатан хөшигний араас 1009 онд таалал төгсөх хүртлээ төрийн хэргийг шийдэж байсан. 983 онд улсын нэрийг "Их Ляо" (だい辽) байсныг "Их Кидан" (だいちぎり) гэж өөрчлөв.[2] 985 онд киданы таван овгийг алба татвараас чөлөөлөв. 986 онд Сяо овогтныг улсын хатанд өргөмжлөв. Түүний хаанчлалын үед боолыг чөлөөлж, газар тариаланд засаг захиргааны шинэчлэл хийсэн зэрэг өөрчлөлт нь Ляо улсын түүхэнд алтан үе байсан. 988 оноос нангиадын уламжлалт түшмэл шалгаруулах шалгалтыг зохион байгуулахдаа хятад иргэдээс түшмэл сонгож эхлэв. 988 оны эхний шалгалтаар гурван хүн тэнцэж түшмэл болж, 989 онд 17 хүн шалгалтад тэнцэв. Үүнээс хойш 3 жил тутамд нэг удаа зохион байгуулсаар 1014 онд 130 оролцогчоос 30 нь шалгалтад тэнцэж түшмэл болжээ. 991 онд бохай улсын үлдэгдэл Дин-ан улсыг мөхөөв. Улмаар Сүн улсын холбоотон Курё улсын эсрэг 993, 1010-1011, 1018-1019 онд гурван удаагийн дайн хийж, эцэст нь курё улс буулт хийж, түшмэг улс болов.

Сүн улстай хийсэн дайн[засварлах | кодоор засварлах]

Киданы хаан солигдсоны дараа 986 онд Сүн улсын Тайзун хуанди Жао Куанигийн зарлигаар гурван замаар кидан руу довтлов. Энэ гурван замын их цэргийн зүүн жигүүрийг Цо Бинь жанжин, баруун жигүүрийг Пань Мэй, Ян Е нарын жанжид, гол хүчийг Тянь Чунжин удирдаж Ляо улсын өмнөд нийслэл Яньжин хот болон Янь-Юний 16 жоугийн нутгийг эзлэхээр халдан довтлов. Киданы цэргийн хүчийг Елюй Шюгө, Елюй Шежэнь, Елюй Фунин нарын жанжид удирдаж байсан.

986 оны 3 сард Сүн улсын баруун жигүүрийн цэргүүд Хуанжоу, Инжоу, Юнжоу, төв замын цэргүүд Фэйху хотыг эзлэв. Харин зүүн жигүүрийн жанжин Цо Бинийн удирдсан цэргүүд Гүань шянь, Жуожоу хотыг эзэлсэн ч, арын хүнсний хангалтаас таслагдаж удсан тул Жуожоугаас цэргээ татаж буцав. 986 оны 4 сард Цо Бинь жанжин дахин Жуожоу руу довтлоход киданы Елюй Шюгэ жанжны цэрэгтэй тулалдав. Гэвч цэргийн хүнс дуусснаар дахин ухрахдаа Цигоу боомтын орчимд кидан цэргийн довтолгоонд өртөж ялагдав. Энэхүү ялагдлын дараа тус жилийн дөрвөн сард Тайзун хааны зарлигаар Сүн улсын баруун, төв замын цэргийг буцаан татав. Энэ явдлын дараа 986 оны 6 сар, 11 сард Сүн улсын Пань Мэй, Ян Е нарын жанжид Ляо улс руу дахин довтолсон ч, тухай бүртээ ялагдав.

1004 онд Елюй Вэньшүнү хааны удирдсан их хэмжээний цэргээр Сүн улсын нутаг руу довтлон, Сүн улсын нийслэл Кайфэн хотоос 160 км зайтай Чаньюань хотыг эзлэв. Сүн улсын талаас удаан хугацаанд байлдах, хэлэлцэх арга хэрэглэсний дүнд 1005 оны дундуур Сүн улстай Чаньюаний гэрээг байгуулснаар жил бүр Сүн улсаас 200,000 боодол торго дурдан, 100,000 лан мөнгө татвар болгон авах болсон нь зуун жил үргэлжилсэн.

Елюй Вэньшүнү хаан 1031 оны 6 сарын 25 нд 59 насандаа тэнгэрт халихад шарилыг нь Ёнчин бунханд (えいけいりょう, одоогийн Өвөр Монголын Баарин баруун хошууны нутаг) оршуулав. Түүнийг залгамжилсан Елюй Жигу хааны зарлигаар "Вэньу Дашяо Шюань хуанди" (文武ぶんぶだいこうせん皇帝こうてい) хэмээн нэхэн өргөмжилж, тахилын сүмийн цолыг "Шэньзун" (ひじりはじめ) хэмээн тунхаглав.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Хатад хүүхэд:

  • Сяо овгийн огцорсон хатан (はいきさきしょう)
  • Рэньдэ хатан (仁德にんとく皇后こうごう; 983–1032), төрсөн нэр нь Сяо Пусагэ (菩薩ぼさつ哥)
    • 2-р хөвүүн, Нэр тодорхойгүй
    • 3-р хөвүүн, Нэр тодорхойгүй
  • Циньай хатан (欽哀皇后こうごう; ?-1057), төрсөн нэр Сяо Ноужинь (耨斤)
    • Елюй Жигу, Шиньзун хаан (耶律 ただこつ; 1016–1055), 4-р хөвүүн
    • Елюй Зунюань, цинь ван (はた國王こくおう 耶律そうはじめ; 1021–1063), 6-р хөвүүн
    • Циньгуо эгчмэд гүнж (しん國長くにおさ公主こうしゅ), төрсөн нэр Елюй Янмучинь (いわはは堇), 2 дахь охин
      • Сяо Жуобу (しょう浞卜)-тай гэрлэсэн.
      • Сяо Хайли (しょう海里かいり)-тай гэрлэсэн.
      • Сяо Худу (しょうえびす覩)-тай гэрлэсэн.
      • Сяо Хуй (しょうめぐみ)-тай гэрлэсэн.
    • Юэгуо гүнж (えつこく公主こうしゅ), төрсөн нэр нь Шуогу (槊古), 3 дахь охин: Сяо Шяожун (しょうこうちゅう)-тай гэрлэсэн.
  • Сяо гүйфэй (たか しょう; 970–993), Сяо Пай (しょうはい)-гийн охин
    • Нэр тодорхойгүй хөвүүн
    • Нэр тодорхойгүй охин
    • Циньгуо гүнж (しんこく公主こうしゅ, 990-?), төрсөн нэр нь Янгэ (つばめ哥), ууган охин
      • 1012 онд Сяо Пили (しょうひきさと)-тэй гэрлэсэн
  • Сяо овогт Дэфэй татвар (とく しょう; ?-1017)
  • Ма овогт Ли-и татвар (うらら )
    • Шүньян гүнж (潯陽公主こうしゅ), төрсөн нэр нь Жюгэ (きゅう哥), 7 дахь охин: 1017 онд Сяо Лянь (しょう璉) -тай гэрлэсэн
  • Гэн овогт Шу-и татвар (よし 耿氏)
    • Елюй Зонюань, Бэйюань ван (きたいん大王だいおう 耶律むねねがい; 1008–1072), 10 дахь хөвүүн
  • Бай овогт Жао-и татвар (あきら しろ)
    • Тончан гүнж (どうあきら公主こうしゅ), төрсөн нэр нь Багэ (はち哥), 9 дэхь охин: Лю Сангу (りゅうさん嘏)-тай гэрлэсэн.
    • Санхэ жүнжү (三河そうごぐんぬし), төрсөн нэр нь Шигэ (じゅう哥), 10 дахь охин: Сяо Гаожю (しょうだかきゅう)-тай гэрлэсэн.
    • Рэньшоу шяньжү (ひとし寿ことぶきけんぬし), төрсөн нэр нь Байши (擘失), 11 дахь охин: Лю Сидуань (りゅうよんはし)-тай гэрлэсэн.
    • Елюй гүнж (耶律公主こうしゅ), төрсөн нэр Тайгэ (たい哥), 12 дахь охин: Сяо Хуле (しょうゆるがせれつ)-тай гэрлэсэн.
  • Ли овогт Шүнь-и татвар (じゅん )
    • Жиньшян жүнжү (きむごうぐんぬし), төрсөн нэр нь Сайгэ (さい哥), 13 дахь охин: Сяо Туюй (しょうだま)-тэй гэрлэсэн.
  • Ай овогт Фан-и татвар (よし もぐさ)
    • Елюй гүнж (耶律公主こうしゅ), төрсөн нэр нь Шингэ (きょう哥), 14 дэхь охин: Сяо Ванлю (しょうおうろく)-тэй гэрлэсэн.
  • Пухай овогт Хэ-и татвар (かずただし 仆槐)
    • Елюй Зоншүнь (耶律そうさとし), 8 дахь хөвүүн
    • Елюй Зонвэй, Лян ван (はりおう 耶律むねえら), 9 дахь охин
  • Сяо овогт татвар эм (萧氏)
    • Наньян гүнж (南陽なんよう公主こうしゅ, 1130-?), төрсөн нэр нь Цүйба (ちぇはち), 4 дахь охин: Сяо Сяосянь (しょうこうさき)-тай гэрлэсэн.
    • Жаннин гүнж (ちょうやすし公主こうしゅ), төрсөн нэр Таогэ (とう哥), 5 дахь охин: Сяо Янлю (しょう楊六)-тай гэрлэсэн.
  • Сяо овогт татвар эм (しょう)
    • Жингуо гүнж (荆國公主こうしゅ), төрсөн нэр Дяньни (鈿匿), 6 дахь охин: Сяо Шюангу (しょうそういにしえ)-тай гэрлэсэн.
  • Да овогт татвар эм (まさる)
    • Линьхай шяньжү (臨海りんかいけんぬし), төрсөн нэр нь Чаншоу (長壽ちょうじゅ), 8 дахь охин: Бохайгийн Да Лицю (大力だいりきあき), Сяо Гу (しょういにしえ)-тай гэрлэсэн.
  • Эх нь тодорхойгүй
    • Елюй Фубаонү (耶律ふつたからやつ, 988-?), ууган хөвүүн
    • Елюй Шуси (耶律ぞくおもえ, 1017-?), 5 дахь хөвүүн
    • Елюй Зонжянь, лючэн жүн ван (柳城やなしろぐんおう 耶律むね簡; ?-1050), 7 дахь хөвүүн
Өмнөх
Елюй Шянь
Их Ляо Улсын Хаан
982 - 1031
Дараах
Елюй Жигу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "りょう/まきじゅう/本紀ほんぎだいじゅう/ひじり宗一そういち".
  2. ちぎりこくこころざしまきなな记载