Жан Пол Сартр
Жан-Поль Шарль Аймард Сартр (Франц: Jean Paul Charles Aymard Sartre; 1905 оны 6 сарын 21- 1980 оны 4 сарын 15) Францын зохиолч, философич, нийгмийн зүтгэлтэн. Сартр Экзистенциализмийн гол төлөөлөгч, 20 дугаар зууны философийг тодорхойлогчдын нэг юм.
Тэрээр Францын тэнгисийн цэргийн офицер Жан Батист Сартр, Жан Мари Швейцер нарын хүү болон төржээ. Түүнийг нялх байхад эцэг нь хумхаа өвчний улмаас нас барсан учир ээж нь бяцхан Сартрыг дагуулан эцэг, эх дээрээ очиж хамтдаа амьдрах болжээ. Сартр багаасаа юм бичих сонирхолтой хүүхэд байсан боловч анхны ном нь дөнгөж 1936 онд хэвлэгдсэн байна.
Түүний бичсэн бүтээлүүдээс "Огиудас" ("La Nausee", 1938) тууж, "Хана" ("Le Mur", 1939) өгүүллэгийн эмхтгэл, "Оршихуй ба Ор хоосон" ("L'Etre et le neant", 1943) бүтээл, "Ялаанууд" ("Les Mouches", 1943), "Бохир гар" ("Les Mains Sales", 1948) зэрэг жүжгүүд "Үгс" ("Les Mots", 1964) намтарчилсан тууж нь ихээхэн алдартай. Тэр экзистенциализмыг тууштай хамгаалагч нэгэн байсан бөгөөд үүнийгээ "Экзистенциализм бол хүмүүнлэг үзэл юм" гэсэн нийтлэлдээ тодорхой илэрхийлсэн байдаг. Сартр түүнчлэн Марксизмыг талархан дэмжигч байжээ.
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- 1945 онд Францын Хүндэт Легионы одон. Сартр уг шагналыг авахаас татгалзсан.
- 1964 онд Утга зохиолын салбарын Нобелийн шагнал. Мөн л авахаас татгалзсан.
- Жан Пол Сартр
- 20-р зууны гүн ухаантан
- Зохиогч
- Атеизмын төлөөлөгч
- Оршихуйн гүн ухааны төлөөлөгч
- Францын зохиолч
- Феноменологийн төлөөлөгч
- Францын эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгч
- Иерусалимын еврейн их сургуулийн хүндэт доктор
- Утга зохиолын Нобелийн шагналтан
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- 20-р зууны утга зохиол
- Баримтат зохиол
- Драм
- Роман
- Өдрийн тэмдэглэл
- Энэрэнгүй үзэлтэн
- Симона де Бовуар
- Францчууд
- 1905 онд төрсөн
- 1980 онд өнгөрсөн