Жао Лэжи
Жао Лэжи (1957 оны 3-р сарын 8-нд БНХАУ-ын Цинхай буюу Хөхнуур мужийн Синин хотод төрсөн) — БНХАУ-ын улс төрийн болон Хятадын Коммунист Намын (товч. ХКН) зүтгэлтэн. 2023 оны 3-р сарын 10-наас БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хятадын хан үндэстэн тэрээр 1977-80 онд Бээжингийн их сургуульд философийн чиглэлээр суралцаж төгссөн. 2002-2005 онд ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Сургуулийн аспирантурт улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн байна.
1999—2003 онд Цинхай мужийн дарга. 2003-2007 онд мөн мужийн Намын хорооны дарга. 2012 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн, 2017 оноос ХКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн.
2017—2022 онд ХКН-ын Сахилга батын Төв комиссын дарга, 2012—2017 онд ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч.
2023 оны 3-р сарын 10-нд БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдсон.