Махараштра
Махараштра | |
---|---|
муж | |
महाराष्ट्र (марати) | |
Энэтхэгийн хаалга | |
Энэтхэгийн газрын зурагт Махараштра | |
Улс | Энэтхэг |
Муж | Махараштра |
Дотроо | 36 тойрогт хуваагдана |
Мужийн төв | Мумбай |
Газар нутаг | 307,713 км² (3-р том) |
Хүн ам (2011) | 112,372,972 (2-р олон) |
Нягт сийрэг | 370 хүн/км² |
1960 онд | Махараштра муж өөрчлөн байгуулагдсан |
Махараштра (лат-га. Maharashtra) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнөд биед оршдог муж.
307 мянган км² газар нутаг, 112 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь марати.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Махараштра нутаг Энэтхэгийн хойгийн төв болон өрнөд хэсэгт оршдог.
Баруун талаараа Арабын тэнгисийн 840 км урт эрэгтэй. 50–80 км эрэг дагуу нам доор газрыг Конкан гэдэг. Түүнээс дорнод зүгт Өрнө Гатын нуруу эрэг дагуу сунайна. Нуруунаас дорно зүгийн өргөн уудам нутаг Декканы тэгш өндөрлөгт хамаарна.
Бусад талаараа Гужарат, Мадяпрадеш, Чаттисгар, Телангана, Карнатака, Гоа муж, Дадра-Нагархавели нутагтай хиллэдэг.
Ургамал амьтнаар баялаг. Нутгийн 20% ой.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Махараштра хүн амын тооны олноор улсын хэмжээнд 2-р байранд орно.
Хотын хүн амын эзлэх хувь 55% байна.
Нутгийн хүн амын олонх нь мужийн албан ёсны хэл болох марати хэлээр хэлэлцэнэ. Бусад хэлтэн бас бий.
Хүн амын 80% хиндү, 11% лал, 6% буддын шашин шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
- Мумбай – 12,442,373 хүнтэй,
- Пуне – 3,124,458,
- Нагпур – 2,405,665,
- Тане – 1,818,872,
- Насик – 1,486,973,
- Аурангабад – 1,171,330.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Махараштра нутагт эртнээс олон янз хаант улс халалцан оршсоор ирсэн.
17-19-р зууны эхэн хүртэл Маратийн эзэнт гүрэн оршин байв.
16-р зуунд Португалынхан Бомбей буюу өнөөгийн Мумбай хавьд колони үүсгэн өргөжүүлж эхэлсэн.
Британи-Маратийн гурван дайны үр дүнд Британийн колоничлолд шилжиж Бомбей мужид хамааруулжээ. Нагпур гэх мэт хараат гүнт улсууд оршин байв.
Энэтхэг тусгаар тогтносны дараа 1956 онд хэлний байдлыг харгалзан Бомбей мужийн зарим хэсгийг өөр мужид шилжүүлж, Хайдарабад мужийн марати хэлт хэсгийг Бомбейд нэгтгэжээ. Мөн энэ үед хос хэлт муж байхыг эсэргүүцсэн хөдөлгөөн хоёр зэрэг дэгдэж үр дүнд хүрч 1960 онд Гужарат, Махараштра хоёр муж болон салсан.