(Translated by https://www.hiragana.jp/)
Розетта сансрын хөлөг — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Розетта сансрын хөлөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
сансрын хөлөг
Розеттагийн 9 минут видео мэдээ

Сансрын хөлөг бол Дэлхийн агаар мандлын цаана орших ачаа тээвэр болон хүн зөөвөрлөдөг тээврийн хэрэгсэл , мөн сансрын бусад биетүүд , сансрын станцыг тойрог замд буцааж чаддаг. Сансрын хөлөг гарагын гадаргаас хөөрнө үүнийг хөөргөх төхөөрөмж гэх ба ихэвчлэн сансрын хөлгийн буудал дээрх хөөргөх тавцангаас хөөрдөг

Өнөөгийн ихэнх сансрын хөлөгийн хөдөлгүүр нь пуужингын хөдөлгүүр ба энэ нь явж буй зүгийнхээ эсрэг хий шатаадаг.Бусад хөдөлгөх хүч тохиромжтой үед ажилдаг.Хүчтэй таталцлаас зугтдаггүй хөлгүүд нь ион түлхэгч эсвэл илүү үр дүнтэй аргууд ашиглаж болно.

Учир нь Дэлхийн таталцлыг орхихын тулд маш их хэмжээний эрчим хүч шаардагдана, сансрын хөлөг ихэнхдээ сэдэж , боловсруулж , барихад үнэхээр өндөр өртөгтэй байдаг.Сансрын хөлөг барих төлөвлөгөө нь эдгээр зардлыг бууруулхад төвлөрдөг ба ингэснээр үүнд илүү олон хүн оролцох боломжтой болно. Гэвч өнөөдөр зардал маш өндөр хэвээр , одоог хүртэл сансрын хөлөг барихад засгийн газраар ивээн тэтгүүлдэг юм.

Хүний сансарт нисдэг тээврийн хэрэгсэл Хамгийн үнэ чухал нь хяналт , аюулгүй байдал , амьдрах газар , агаар , ус , хоол хүнсний хэрэгцээний улмаас хүмүүсийг сансарт илгээх юм. Оролцох байдлаараа хүмүүс өөрсдийн онцгой нэртэй: Амеркчууд өөрсдийгөө сансрын нисгэгч( astronauts),Оросууд өөрсдийгөө сансрын нисгэгч(cosmonauts),Хятадууд өөрсдийгөө сансрын нисгэгч (taikonauts) гэнэ.