Хосе Мануэль Рейна
Пепе Рейна | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Хосе Мануэль Рейна Паэс | |
Мэндэлсэн | 1982 оны 8 сарын 31 Испани, Мадрид | |
Иргэншил | Испани | |
Өндөр | 188[1] см | |
Жин | 92 кг | |
Байрлал | хаалгач | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Наполи | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
Мадрид Оэсте | ||
1988—1999 | Барселона | |
Багийн замнал* | ||
1999—2002 | Барселона | 30 (-43) |
1999 | → Барселона C | 3 (-?) |
1999—2001 | → Барселона Б | 41 (-55) |
2002—2005 | Вильярреал | 109 (-129) |
2005—2014 | Ливерпүүл | 285 (-231) |
2013—2014 | → Наполи | 30 (-28) |
2014—2015 | Бавари | 3 (-0) |
2015—одоо | Наполи | 0 (0) |
Шигшээ** | ||
1998—1999 | Испани (16-) | 9 (-?) |
1999 | Испани (17-) | 2 (-?) |
2000 | Испани (18-) | 1 (-?) |
2000—2003 | Испани (21-) | 20 (-?) |
2000 | Каталониа | 1 (-?) |
2005—2014 | Испани | 33 (-19) |
Олон улсын медалиуд | ||
ДАШТ | ||
Алт | ӨАБНУ 2010 | |
Холбоодын цом | ||
Хүрэл | ӨАБНУ 2009 | |
Мөнгө | Бразил 2013 | |
ЕАШТ | ||
Алт | Австри/Швейцари 2008 | |
Алт | Польш/Украйн 2012 | |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 6 сарын 23-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Хосе Мануэль Рейна Паэс (Испани: José Manuel Reina Páez; 1982 оны наймдугаар сарын 31, Мадрид), Пепе Рейна — Испанийн хөлбөмбөгчин, Италийн «Наполи» багийн хаалгач.
Эцэг — «Барселона» болон «Атлетико Мадрид» багуудын хаалгач асан Мигель Рейна
Замнал
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг Мигел Рейна нь Барселона болон Атлетико Мадрид зэрэг багуудад тоглож байсан Европын шилдэг хаалгачдын нэг юм. Барселона багийн өсвөрийн багаас хөлбөмбөгчиний гараагаа эхлүүлсэн Рейна залуучуудын багт элсэн орж 2000-01 оны улирлаар Испаний хөлбөмбөгийн тэргүүн лиг болох Ла лигт анхны гарааг хийж байв. Улмаар Испанийн Вильярреал багт 2002-2005 оны хооронд тоглож байсан ч албан ёсны гэрээгээ энэ багтай 2004 онд байгуулж байсан байх юм. 2005 оноос нутаг нэгт дасгалжуулагч Рафэль Бенитезийн удирдлаган дор Ливерпүүл багт алба хаших болсон юм. 2006 онд Ливерпүүлд ирсэнээс хойшхи анхны томоохон тэмцээн «АХХ-ны цомын» тэмцээнд түрүүлсэн бол 2007 онд Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд шалгарч эцгийнхээ амжилтыг давтсан ч Милан багт ялагдаж байсан билээ. Рейна Ливерпүүлийн түүхэн үзүүлэлтийг давтсан хаалгач бөгөөд Премьер лигийн шилдэг хаалгачид олгодон «Алтан бээлий» шагналыг дөрвөн удаа хүртсэн тоглогч юм.
Олон улсын гарааны хувьд Испанийн 17 наснаас доошхи насныхны шигшээ багаас шигшээ багийн гараагаа эхлүүлж, 1999 онд «17 наснаас доошхи насныхны Европын АШТ-д» түрүүлээд амжсан нэгэн юм. Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд шигшээ багийн хаалгач Икер Касильясийн нөөц хүч болон 2005 онд багтах болж 2006 оны ДАШТ-д гарааны бүрэлдэхүүнд багтан оролцож байсан бол олон улсын тэмцээний анхны томоохон түрүүгээ Евро 2008 тэмцээнд авч байсан ажээ. 2010 оны ДАШТ-д Испанийн багийн бүрэлдэхүүнд багтаж түрүүлсэн бөгөөд энэ үед тэрээр гараанд хараахан гарч амжаагүй юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Вильярреал
[засварлах | кодоор засварлах]- Интертото цом: 2002/03, 2003/04
Ливерпүүл
[засварлах | кодоор засварлах]- УЕФА Супер цом: 2005
- Английн цом: 2006
- Английн супер цом: 2006
- Лигийн цом: 2012
- Аваргуудын лигийн мөнгөн медаль: 2007
Наполи
[засварлах | кодоор засварлах]- Италийн цом: 2013/14
Бавари
[засварлах | кодоор засварлах]- Германы лиг: 2014/15
Испанийн шигшээ
[засварлах | кодоор засварлах]Хувийн
[засварлах | кодоор засварлах]- Английн Премьр лигийн алтан бээлий: 2005/06, 2006/07, 2007/08
- «Ливерпүүлийн» шилдэг тоглогч: 2009/10
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Pepe Reina - Liverpool FC". Archived from the original on 2012-06-28. Татаж авсан: 2013-04-17.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Профайл - «Ливерпүүл» (англ.)
- Профайл - LFCHistory.net (англ.)
- Өгүүлэл - BBC Sport (англ.)
- Үзүүлэлт - soccerbase.com (англ.)
Энэ Испанийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Испани улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2014 оны ДАШТ
| ||
---|---|---|
1 Касильяс (х) (а) • 2 Альбиоль • 3 Пике • 4 Мартинес • 5 Хуанфран • 6 Иньеста • 7 Вилья • 8 Шави • 9 Торрес • 10 Фабрегас • 11 Педро • 12 де Хеа (х) • 13 Мата • 14 Алонсо • 15 Рамос • 16 Бускетс • 17 Коке • 18 Альба • 19 Коста • 20 Касорла • 21 Сильва • 22 Аспиликуэта • 23 Рейна (х) • дасгалжуулагч: Висенте Боске |