(Translated by https://www.hiragana.jp/)
Usability — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Usability

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
CIA гурвалжин буюу функц, хамгаалалт, хялбар байдлын гурвалжин

Usability буюу Ease of use нь аливаа нэг зүйлийг хийхэд хялбар болгох үүднээс хүн төрөлхтөн бүтээгдсэн обьект юм. Энэ обьект нь хэрэглээний программууд болон веб сайт, ном, хэрэгслүүд эсвэл процессорд хэрэглэгддэг. Ease of use гэдэг нэр томьёо нь анх хэрхэн үүсэж эхэлсэн бэ гэвэл ихэнх компьютер хэрэглэгчид зөвхөн дэлгэцийн урд сууж, keyboard, mouse л ашиглаж системийг ашигладаг. Гол зорилго нь тоглох юм уу эсвэл ажил хэргээ л амжуулдаг. Ийм төрлийн шалтгаануудаас үйлдлийн систем нь хэрэглэхэд хялбараар (ease of use) зохиогддог. Хүмүүст хэрхэн яаж харагдах, хялбар ойлгомжтой ашиглагдах нь чухал болохоос цаана нь ямар үйл ажиллагаа явагдаж байгаа нь тийм ч чухал биш. Хэрэглэгчдэд техник хангамж болон программ хангамжийн хүчин чадал хичнээн их байх нь чухал ч гэсэн, хэрэглэгчдэд үүнээс илүү хэрхэн ашиглагдаж байгаа, хүмүүсийн энгийн компьютер ашиглах мэдлэгт хэрхэн зохицож байгаа нь чухал юм.

Одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй бүх компьютеруудын дийлэнх буюу 85% нь Windows үйлдлийн системийг хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Windows үйлдлийн системийн давуу тал нь: Microsoft Windows-ийн бусад үйлдлийн системээс ялгарах хамгийн чухал давуу тал нь түүнийг “Хэрэглэхэд хялбар” байдал нь юм. Түүнийг ашиглахад ямар нэгэн системийн нарийн мэдлэг шаарддаггүй. Бусад техник төхөөрөмжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай. Өөрөөр хэлбэл ямар ч төхөөрөмжийн Виндоус орчны програм нь хялбархан олддог. Одоогийн байдлаар программистуудын гаргасан программ хангамжийн диилэнх хэсэг нь мөн л Виндоус үйлдлийн системд зориулагдсан байдаг. Энэ нь Виндоус-ийг ашиглавал илүү өргөн хүрээтэй ажиллаж чадна гэсэн үг юм. Бусад үйлдлийн системтэй харьцуулбал маш хямд, системийн нийт хэмжээ нь харьцангуй бага, жил болгон сайжруулагдсан хувилбар нь гарч байдаг.