Wikipedia:Хуудас хамгаалахтай холбоотой баримтлах бодлого

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Админууд хуудас хамгаалах эрхтэй байна. Хуудас хамгаалах шалтгаан нь ихэвчлэн вандализм, эсвэл хөгжүүлэгчдийн санал зөрөлдөөний улмаас үүсэх үл ойлголцолыг зогсоох байна.

Хуудсыг хамгаалахдаа нэг бол бүртгүүлээгүй буюу шинэ хэрэглэгч засварлах боломжгүй болгох, эсвэл зөвхөн админ засах боломжтой болгоно. Хуудсыг урт хугацаагаар хамгаалах нь тохиромжгүй.

Хамгаалсан хуудасны талаар асуух зүйл, хүсэлт байвал тухайн хуудасны хэлэлцүүлгийн хуудсыг хэрэглэнэ үү.