оюун
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [oju:n]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠣ᠊ᠶᠣ᠊᠊ᠨ
- (ойун)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Хэрэг явдлыг танин мэдэх, ухаарч ойлгох чадвар; ухаан, билиг
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- оюуны чадвар - сэтгэн бодох, таньж мэдэх чадвар
- оюуны ажил - бичгийн хүний хөдөлмөр
- оюуны хөдөлмөр - ухаан зарж хийх хөдөлмөр
- оюуны өв - үндэстний баялгийн нэг төрөл; оюуны үнэт зүйл
- оюуны өмч - хүний оюун ухааны үр дүн болох шинжлэх ухаан, технологи, соёл урлагийн үнэ цэнэ бүхий бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх
- оюун дүгнэлт - хэд хэдэн өөр өөр бодомжийг холбон шинэ бодомж гаргах оюуны үйлдэл
- оюун төгөлдөр - ухаан сэргэлэн
- оюундаа шүүн үзэх - ухаан санаандаа тунгаан бодох
- оюун ухааны байдал - ухаарч сэхээрэх чадвар
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]о|юун нэр. ~ санаа хорш., оюуны, оюунд, оюунаар
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- оюун билиг - хүний нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, магадлах, бүтээх чадвар, оюун ухаан
- оюун бодол - ухаан бодол
- оюун ухаан - юмс үзэгдлийг танин мэдэх, нэгтгэн дүгнэх оюуны үйл ажиллагаа, ойлгож ухаарах чадвар
Товчилсон үг
[засварлах]- МОНОС Монгол Оюун Санаа [Сэтгэл]
- ООС Орчлонгийн Оюун Санаа
- ОТ “Оюун Түлхүүр” [сургаалын зохиол]
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- оюуны ам нээгдэх - оюун ухаан сайжрах
- оюуны лянхуа нээх - гэгээрэх, ухаарах
Хэвшмэл хэлц
[засварлах]- Одон мичид огторгуйн чимэг
- Оюун мэдлэг биеийн чимэг
- Одон мичид шөнийн чимэг
- Оюун билиг биеийн чимэг
- Омгийн хөдүүр шилд
- Оюун эрдмийн ус тогтохгүй
- Орон цэвэр бол
- Оюун цэвэр
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Омгийн гүдгэр шилд оюун эрдмийн ус тогтохгүй
Тайлбар: бардам зантай хүн юм сурдаггүй