үнс
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ьnes]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ
- (үнэсү)
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Шатсан бодисоос үлдэх органик биш нунтаг зүйл
- Өнгө зүс, урам
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- аргалын үнс - аргал түлсний дараа гарах хаягдал
- үнсний сав - тамхины үнс хийх сав
- үнсний хутгуур - үнс хутгах зүйл
- үнсэн өнгө - цагаавтар өнгөнд харавтар өнгө хольцсоныг нь
- үнсэн саарал - үнс мэт зэвхий саарал өнгө
- үнсэн самбар хуучир. - тогооны хөөг тостой хольж жижиг банзан хавтсанд наалдуулан дээр нь үнс түрхэн мод, хулсан үзгээр бичдэг бичгийн хэрэглэл
- үнсэн хөх - а.сааралдуу хөх өнгө, хөх саарал өнгө, б.шилж. айх, сандрах, тэвдэх, уурлах, дургүйцэхэд нүүрний өнгө хувирах
- үнс муу байх - сэтгэл санаа муу байх, урамгүй байх
- үнс муутай харагдах - урамгүй харагдах, царай зүс муу харагдах
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]үнс нэр. ~ нурам хорш., үнсний, үнсэнд, үнснээс
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊ᠨ᠋ᠠᠰᠣ ᠪᠡ᠊ᠨ
- /~ий /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ рүү /~ээ
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- үнс нүүрс - шатаж дууссанаас үлдэх зүйл
- үнс тоос - шатаж дууссанаас үлдэх зүйл болон түүнээс гарах шороо
- үнс шороо - тоос тортог, хир буртаг
- үнс нурам - ямар нэгэн зүйл шатсаны дараа үлдэх нунтаг саарал зүйл
- үнс хог - шатаж дууссанаас гарах хаягдал
- үнс чандруу - гал түймэр зэргээс үлдэх зүйл
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- үнс ч үгүй болох - юу ч үгүй болох
- үнс нь хийсч, өрх нь харлах - мөхөх, сүйрэх, үндэс угсаа тасрах
- үнсийг нь хийсгэх - гэр орон гал голомтыг нь бусниулах
- үнсэн буу тавих - а.болгоомжгүйгээс осолдож гал руу ус оруулан үнс бургиулах; б.шоодсон. орон гэр бохир муухай байдалтай байх
- үнсэн дээр - их ойрхон, маш ойр
- үнсэн товрог - дайн тулаан, гал түймэрт дайрагдаж бүрмөсөн эвдэрч сүйдсэн зүйлийн үлдэгдэл
- үнсэн чандруу болох - а.юу ч үгүй болтлоо шатах, сүйрэх; б.шилж. устах, үгүй болох
- үнсэн товрог болгох/үнсэн чандруу болгох - юу ч үлдээлгүй эвдэлж сүйтгэх, хүйс тэмтрэх
- үнсэнд хаясан шалз - юу ч үгүй болж ганцаар хаягдах
- үнсээр хийсгэх - юу ч үгүй болгох, хүйс тэмтрэх, устгах
- үнсээр чөдөр зангидах - бүтэшгүй зүйл мөрөөдөх, үл бүтэх зүйл санах
- үнсэн овооноос шоргоолж хайх - үл бүтэх зүйл санах, мөрөөдөх
- үнсэн царайлах - дургүйцсэн болон ихэд айснаас царай нь зэвхийрэх
- үзвэл үнс, харвал хальс болох - харж үл болох
- үнс нь хийсч, өрх нь харлах - мөхөх, сүйрэх, үндэс угсаа тасрах~Дармааг олон жилийн дараа ирэхэд, муу бор гэрийнх нь үнс нь хийсэж, өрх нь харласан байлаа.
- үнс ч үгүй болох - юу ч үгүй болох~Үйлийн үрдээ хөтлөгдөн үдэшжин удгалж, үнгэлдсэн далавчаа хумхалж бараад, улайдсан зуухан дээр тэр унаж үнс ч үгүй болов.
- үнсийг нь хийсгэх - гэр орон гал голомтыг нь бусниулах~Аминдаа хайртай бол хаалгаа нээ, үгүй бол үнсийг чинь хийсгэнэ гэж хашхирав (Б.Ринчен, Үүрийн туяа).
- үнсэн буу тавих - болгоомжгүйгээс осолдож гал руу ус оруулан үнс бургиулах~Их гал болоод тос халаад ирэхээр нь шанагатай ус цацчихсан чинь үнсэн буу тавьлаа гээд эмээгээр зэмлүүлэв.
- үнсэн дээр - их ойрхон, маш ойр~Дамирангийнхыг үнсэн дээр буулаа гээд адлах шинжтэй.
- үнсэн овооноос шоргоолж хайх - үл бүтэх зүйл санах, мөрөөдөх~Ийм дэмий юманд цаг үрээд яах вэ. Үнсэн овооноос шоргоолж хайхтай адилхан юм болно.
- үнсэн товрог/чандруу болгох - юу ч үлдээлгүй эвдэлж сүйтгэх, хүйс тэмтрэх~Улиастайг нь үнсэн товрог болгоод, бүгдийг нь Чигэстэй голд урсгаад ташаагаа тулаад зогсож байх юмсан (С.Удвал, Их хувь заяа). ~Тариатын хүрээг би энэ гараараа үнсэн товрог болгоно доо гээд Жаргал зангидсан гараараа зангахад чичирч байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). ~Дэчин хажуугийнхаа хүнээс ичин нэрэлхэх тул шүд хавиран “ална, хядна, үнсэн товрог болгоно” гэж дэмий хашхиран сэтгэлээ зогоож байлаа (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
- үнсэн царайлах - дургүйцсэн болон ихэд айснаас царай нь зэвхийрэх:
- ~Өмхий зоорин дотор - '
- Үнсэн царайлан сууцгаана - '
- Өдрийн уртыг өнгөрүүлэхдээ - '
- Үлгэр оньсогыг ярина - '
- Гундсан сэтгэлийг сэргээхдээ - '
- Худал баахан ярина (Д.Нацагдорж, Уйтгар зовлонг санагдуулахуй). - '
- үнсэн чөдөр зангидах - бүтэшгүй зүйл мөрөөдөх~Их юманд санаархана гэж байгаа. Үнсэн чөдөр зангидна гэж ч ам гарч мэдэх нөхөр шүү.
- үнсэнд хаягдсан шалз шиг/мэт - хэн ч хайхрахгүй, ойшоохгүй болох, харж үзэх хүнгүй болох~Түүнтэй уулзалгүй хүнтэй суугаад, эцэст нь эрлэгийнд очиход над хэлэх үг байхгүй гэж хэсэг дуугүй явсны дараа хэлэв. –Тийм ч атугай Эрдэнэ чамайг үнсэнд хаясан шалз шиг орхисон шүү дээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир). ~“Чи үүнийг дагаад бид хоёрыг үнсэнд хаясан шалз шиг орхих цэвдэг сэтгэлтэй үр юм бол түүнээ түргэн хэлээд аль” гэж Итгэлт үргэлжлүүлэн хэлэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- үнсээ дэрлэх - ядуурах, хоосрох~Үрт хүн үнс дэрлэхгүй.
- үнсээр хийсгэх - юу ч үгүй болгох, хүйс тэмтрэх, устгах~Нэгжүүлийг одсоны хойно Сорхоншар өгүүлрүүн
- ↑ голомтын үнс зөөх
- ↑ үзвэл үнс, харвал хальс болох
Хэвшмэл хэлц
[засварлах]- Гал мэт бадарсан цогцос
- Үнс мэт хийснэ
- Охин хөгширвөл гэрийн буг
- Үнс ихэдвэл галын буг
- Үндэс бүдүүнтэй модны мөчир нь бүдүүн
- Үнс ихтэй айлын гал нь илүү
- Үнс гэдэг шатсаных
- Сүнс гэдэг шүтсэнийх
- Үнс гэж овоо
- Үс гэж самбай
- Үнс ихдэхлээр галын зуд
- Хүүхэн өтлөхлөөр гэрийн зуд
- Үнс ихэдвэл тулганы буг
- Хүүхэн ихэдвэл гэрийн буг
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Үнс гэдэг шатсаных
- Сүнс гэдэг шүтсэнийх
Тайлбар: бурхан, буг аль нь шүтэх сэтгэлээс үүдэлтэй
- Үнс ихэдвэл тулганд багтахгүй
- Хүүхэн ихэдвэл гэрт багтахгүй
Тайлбар: юм хэмжээндээ байвал сайн; олон хүүхэн эвтэй байдаггүй