(Translated by https://www.hiragana.jp/)
Танзани — Википедиа нэвтэрхий толь

Танзани, албан ёсоор Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (Jamhuri ya Muungano wa Tanzania), нь Дорнод Африкт хойд зүгт Кени, Угандатай, баруун зүгт Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай, өмнө зүгт Замби, Малави, Мозамбик улстай хиллэн оршдог. Зүүн талаараа Энэтхэгийн Далайгаар хүрээлэгдсэн.

Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
Jamhuri ya Muungano wa Tanzania (Свахили)
Төрийн дуулал: "Mungu ibariki Afrika"
"Африкийг бурхан ивээг"
Зүүн Африк дахь Танзанийн байршил (хар ногоон)
Зүүн Африк дахь Танзанийн байршил (хар ногоон)
Танзанийн газрын зураг
Танзанийн газрын зураг
НийслэлДодома
Томоохон хотДар-эс-Салам
Албан ёсны хэл
Үндэсний хэлСвахили хэл[1]
Бусад хэл100+ хэлнүүд
Угсаатны бүлгүүд
100-аас их угсаатны бүлэг
Шашин
(2020)[2]
Ард түмний нэршилТанзаничууд‎
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Самия Сулуху Хасан
Филип Мпанго
Кассим Мажалива
Тулиа Аксон
Ибрахим Хамис Жума
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Тусгаар тогтнол Их Британи, Германы эзэнт гүрэн болон Оманы эзэнт гүрнээс
12 сарын 9, 1961 он
12 сарын 10, 1963 он
• Нэгдэл
4 сарын 26, 1964 он
• Одоогийн үндсэн хууль
4 сарын 25, 1977 он
Газар нутаг
• Нийт
947,303 км2 (30)
• Усны эзлэх талбай (%)
6.4[3]
Хүн ам
• 2022 тооллого
61,741,120[4]
• Нягтаршил
65.2/км2 (157)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$207.5 тэрбум[5] (72)
• Нэг хүнд ноогдох
$3,374[5] (163)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$76.5[5] тэрбум (76)
• Нэг хүнд ноогдох
$1,245[5] (164)
ОТББИ (2017)  40.5[6]
дундаж
ХХИ (2021) 0.549[7]
бага · 160
Мөнгөний нэгжТанзани шиллинг (TZS)
Цагийн бүсUTC+3 (Зүүн Африкийн Цаг)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+255[a]
ISO 3166 кодTZ
Домэйн нэр.tz

Тус улсын нэр нь Танганьика хэмээх эх газрын нутаг дэвсгэр ба Занзибар хэмээх ольтригийн нэрнүүдийн эхний үеүдийг нийлүүлсэн нэр юм. 1964 онд Британийн Эзэнт улсын дээрхи нэр бүхий хоёр колони нэгдэж, Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгон өөрчилжээ.[8]

1996 онд төрийн байгууллагууд нь Дар-эс-Салаамаас Додома руу нүүж Додомаг улсын нийслэл болгосон. Дар-эс-Салаам нь тус улсын эдийн засгийн гол төв хэвээр байна.[8][9]

Үндсэн өгүүлэл: Танзанийн түүх

Өнөөгийн Танзани нь 1880-1919 онд Германы колони бөгөөд нэг хэсэг байсан. Үндэстнүүдийн Лигийн тогтоолоор тус нутаг дэвсгэрийг Британийн мандатад шилжүүлснээр 1919-1961 онд ийм статустай байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү нутаг дэвсгэрийг цэргийн пост болгон ашиглаж байсан бөгөөд санхүүгийн тусламжаас гадна зэвсэг хэрэглэлээр хангаж байв. 1960 онд Британийн захиргаанд байсан Танганьикагийн Амбан сайдаар Жюлиус Нерере томилогдсон ба 1961 онд Танганьика тусгаар тогтноход Ерөнхий сайд болжээ. Танганьика 1963 онд тусгаар тогтносон хөрш улс Занзибартай 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд нэгдэж Танзани улсыг байгуулсан. 1970-аад оноос хойш тус улсад анх удаа 1995 онд ардчилсан сонгууль болсноор нэг намын ноёрхол эцэс болжээ.

Тусгаар тогтносныхоо дараа удалгүй социалист улс болсон Танзанид эдийн засгийг нь доройтуулсан бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлтэйгээр эдийн засгийн тусламж олгогдсон. Тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээ социалист хэвээрээ байх үед капитализм руу огцом шилжсэн тул энэхүү эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүссэн юм. 1980-аад онд Танзанийн ДНБ өссөн боловч хүний хөгжлийн индекс нь буурчээ.

Танзанийн эдийн засгийн хөгжил саад бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч тус улсын байгалийн нөөцийн экспорт өсч байгаа учраас хэтийн төлөв сайтай харагдаж байна.

Гадаад холбоос

засварлах

Тэмдэглэл

засварлах
  1. +007 Кени, Угандагаас.
  1. 1.0 1.1 "Tanzania". Ethnologue. SIL International.
  2. "Religions in Tanzania | PEW-GRF". www.globalreligiousfutures.org. Archived from the original on 2021-03-04. Татаж авсан: 2023-07-13.
  3. 3.0 3.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named BFF
  4. https://sensa.nbs.go.tz
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: December 23, 2022.
  6. "Gini Index coefficient". CIA Factbook. Татаж авсан: 16 July 2021.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  8. 8.0 8.1 "The World Factbook - Tanzania" (Memento 27. Арваннэгдүгээр сар 2020 цахим архивт), CIA, 2006
  9. The Tanzania National Website: Country Profile