(Translated by https://www.hiragana.jp/)
Де-факто — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Де-факто

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Де-факто (Латин: de facto[1]) нь латин үг бөгөөд "харьцангуй бараг баримт" гэсэн утгатай. Олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрөх хэлбэр юм. Тухайн хоёр улсын хооронд консулын болон худалдаа эдийн засгийн харилцаа тогтоож болох ба албан ёсоор дипломат харилцаа тогтоодоггүй байна. Энэ хүлээн зөвшөөрөлт нь тухайн улсад бүрэн итгэл хүлээлгэхгүй байгаагийн илрэл болно. Эсвэл тухайн улсыг цаашид бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхийн эхлэл ч байж болно. Монгол улс нь 1911-1945 он хүртэл үндсэндээ де-факто хэлбэрээр оршин тогтнож байсан байна. Монгол улсыг тухайн үед зөвхөн Зөвлөлт Холбоот Улс л де-факто хэлбэрээр зөвшөөрч байсан байжээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын Тайвань улстай тогтоосон харилцаа нь де-факто юм. Учир нь одоогийн байдлаар Хятад улс нь Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үзсээр ирсэн байгаа билээ.

  1. dictionary.reference.com: de facto
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Де-факто – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.