(Translated by https://www.hiragana.jp/)
Квадрат — Википедиа нэвтэрхий толь Jump to content

Квадрат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Квадрат гэж дөрвөн тал нь тэнцүү тэгш өнцөгт дөрвөлжин дүрсийг хэлнэ. Мөн хөрш талуудын урт ижил тэгш өнцөгтийг квадрат гэж нэрлэж болно.

Зөвхөн дараах нөхцөлүүдийн аль нэгийг хангасан тохиолдолд дөрвөн өнцөгтийг квадрат гэнэ:[1][2]

  • Хөрш талуудын урт тэнцүү тэгш өнцөгт
  • Тэгш өнцөгт ромбо
  • Дотоод өнцгүүд нь хоорондоо тэнцүү ромбо
  • Хөрш талуудын урт тэнцүү, ядаж нэг өнцөг нь тэгш параллелограм
  • Дөрвөн тал нь тэнцүү урттай, дотоод өнцгүүд нь тэгш дөрвөн өнцөгт
  • Диагоналиудын урт тэнцүү, тэд нэг нэгнийхээ перпендикуляр бисектрисс (жишээ нь: Ромбын диагоналиуд) болох дөрвөн өнцөгт
  • Дотоод өнцгүүд a, b, c, d 180 градусаас бага бөгөөд талбай нь: [3] байх дөрвөн өнцөгт.
  1. Zalman Usiskin and Jennifer Griffin, "The Classification of Quadrilaterals. A Study of Definition", Information Age Publishing, 2008, p. 59.
  2. "Problem Set 1.3". jwilson.coe.uga.edu. Татаж авсан: 2017-12-12.
  3. Josefsson, Martin, "Properties of equidiagonal quadrilaterals" (Memento 27. Есдүгээр сар 2022 цахим архивт) Forum Geometricorum, 14 (2014), 129–144.