Хэла
Ваньянь Хэла (хятадаар:
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Агуда хааны ууган хүү Шэнгуо буюу Ваньянь Зонжюний ууган хөвүүн юм. Хэлагийн ээж нь зүрчидийн Пуча овгоос гаралтай Хуйжао хатан. 1132 онд Үчимэй хаан түүнийг хунтайжаар томилж, 1135 онд Үчимэй өөд болсны дараа хаан сууринд заларсан. 1141 оныг хүртэл Алтан улсын талаас хятадын Хэнань, Шаньси мужийн нутгийг булаацалдан дайтаж байгаад, Шаосингийн гэрээгээр Сүн улсыг татвар төлөх хараат улсаа болгосон нь 1164 он хүртэл үргэлжилсэн. Үүний дараа хойд зүгт Хамаг Монголын ханлигийн эсрэг олон удаа байлдсан ч, ялагдаж 1147 онд гэрээ байгуулахаар болсон тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн ч, цаашид мөрдсөн эсэх нь тодорхойгүй.
Хэла хааны үед зүрчидийн төрийн тогтолцоо, соёл уламжлалыг халж хятадын төрийн байгууламж, соёл уламжлалыг дэмжин нэвтэрүүлж эхэлсэн тул хятад түшмэдийн тоо олширсон. Ингэж зүрчидийн Агуда, Үчимэй хоёр хааны тогтоосон төрийн байгууламж, хуулийг халснаар дотоод тэмцэл гарсан. 1138-1139 онд Агуда хааны хөвүүн Ваньянь Зонпаны удирдсан бослого гарсан ч, бүтэлгүйтэж ялагдан цаазлуулав.
1140-өөд оны Алтан улсын төрд Хэлагийн авга ах Зонхан, Зонби, Зонган зэргийн ноёд нөлөө ихтэй байв. 1150 онд Агудагийн ууган хөвүүн ляо ван Зонганы хоёрдугаар хөвүүн Дигунай төрийн эргэлт гаргаж, Хэлаг алж хаан суурийг булааж авав.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх:
- Эцэг: Ваньянь Шэнгуо
- Mother: Пуча овогт хатан (
蒲 察氏)
Хатад хүүхэд:
- Пэйман овгийн Даопин хатан (悼平
皇后 裴滿氏 )- Ваньянь Жиань (
完 顏 濟 安 ), ууган хөвүүн - Дайгуо гүнж (
代 國 公主 )- Угулатай (斡骨剌) гэрлэсэн.
- Ваньянь Жиань (
- Шяньфэй (
賢 妃 )- Ваньянь Даожи, Вэй ван (
魏 王 完 顏 道 濟 ), дэд хөвүүн
- Ваньянь Даожи, Вэй ван (
Өмнөх Үчимэй |
Алтан улсын хаан 1135-1150 |
Дараах Дигунай |