Го
Го бол хоёр тоглогчид зориулсан стратегийн хөлөгт тоглоом юм. Үүнийг Хятадаар Weiqi (Уламжлалт Хятад хэлээр:
Нэр томъёо
[засварлах | кодоор засварлах]Го хэмээх хөлөгт тоглоом нь хэдийгээр эртний Хятадад үүссэн гэж үздэг боловч өрнөдөд үүнийг Япон нэр болох Го-оор (Kanji:
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хятадад үүссэн нь
[засварлах | кодоор засварлах]Зарим домогт өгүүлснээр бол Го нь Эртний Хятадад (МЭӨ 2337–2258 оны үед) үүссэн байна. Уг хөлөгт тоглоомны тухай анхны мэдээлэл МЭӨ 312 онд [3] хамаарах Эртний Хятадын түүхийн сурвалж Цо Чуан-д[4] тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хятадад Го бол язгууртнуудын тоглоом харин Сианчи (Хятад шатар) бол нийтийн тоглоом гэсэн ойлголт гарч иржээ.
Солонгос ба Японд тархсан нь
[засварлах | кодоор засварлах]Хэдийгээр зарим нэг баримтаас үзэхэд Го нь МЭ-ий 5-р зууны [5] дунд үед очсон гэдэг ч, МЭ-ий 7-р зуунаас [5] эхлэн Солонгост тархсан байна. Мөн энэ үед Го нь Японд [6] хүрсэн бөгөөд 8-р зуунд[6] хааны ордонд ихэд алдаршжээ. 13-р зууны эхээр Го-г Японд маш өргөнөөр тоглох болсон байна[7].
1603 онд Токүгава Иэясү нь Японы анхны нэгдсэн хаант улсыг үндэслэн байгуулсан ба тухайн үедээ Японы шилдэг тоглогчдын нэг болох Буддист лам Никкайд (1559 онд төрсөн Кано Ёсабүро), Го-гийн Академийг байгуулах зарлиг буулгасан байна. Никкай лам, Хонибо сургуулийг (Honinbo school) үндэслэсэн ба хожим тэр сургууль нь Хонинбо Санса (Honinbo Sansa) гэж нэрлэгдэх болжээ. Удалгүй дараа дараагийн сургуулиуд ч байгуулагдсан байна. Тэдгээр нь Го-гийн урлагийг өндөр төвшинд хүргэсэн бөгөөд тоглогчийн зэрэг дэвийн тогтолцоог бий болголоо.
Го Олон улсад
[засварлах | кодоор засварлах]1996 онд НАСА-ын сансрын нисгэгч Даниэл Бэрри ба Японы сансрын нисгэгч Ваката Кооичи нар сансарт анхлан Го-ийг тоглосон бөгөөд Бэрри үүнийхээ төлөө Нихон Ки-инээс 2 дан хүртсэн байна.[8]
Гадаад холбоосууд
[засварлах | кодоор засварлах]Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ New York (Memento 5. Тавдугаар сар 2010 цахим архивт), Seattle, Sao Paolo (Memento 11. Аравдугаар сар 2007 цахим архивт), Amsterdam ба London ]. Iwamoto Kaoru helped fund these from his own means
- ↑ "Kaoru Iwamoto is one such professional from the Nihon Ki-in".
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Brooks 2007
- ↑ Potter 1985; John Fairbairn 1995
- ↑ 5.0 5.1 John Fairbairn. "History of Go in Korea". Archived from the original on 2011-06-08. Татаж авсан: 2007-10-18.
- ↑ 6.0 6.1 Nihon Kiin. "History of Go in Japan".
- ↑ Nihon Kiin. "History of Go in Japan, cont'd".
- ↑ NASA Astronaut Bio: Dan Barry