Сар (тоолол)
Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.
Сар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"-тай адил хэлж бас бичдэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэж байна.
Григорийн тоололд[засварлах | кодоор засварлах]
Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.
Тоогоор | Нэр | Хоногийн тоо |
---|---|---|
1 | Нэгдүгээр сар | 31 |
2 | Хоёрдугаар сар | ердийн жилд 28, өндөр жилд 29 |
3 | Гуравдугаар сар | 31 |
4 | Дөрөвдүгээр сар | 30 |
5 | Тавдугаар сар | 31 |
6 | Зургадугаар сар | 30 |
7 | Долоодугаар сар | 31 |
8 | Наймдугаар сар | 31 |
9 | Есдүгээр сар | 30 |
10 | Аравдугаар сар | 31 |
11 | Арваннэгдүгээр сар | 30 |
12 | Арванхоёрдугаар сар | 31 |
Саруудын Монгол нэр[засварлах | кодоор засварлах]
Дугаар | Тоон нэр | Билгийн тооллын нэр[1] | Монгол нэр[2][3][4] | Улиралын нэр[3] |
---|---|---|---|---|
1 | Нэгдүгээр сар | Бар сар | Хувь сар (хуби) | Хаврын эхэн сар |
2 | Хоёрдугаар сар | Туулай сар | Хужир сар (хужир) | Хаврын дунд сар |
3 | Гуравдугаар сар | Луу сар | Үгэлжин сар[4] (өхэлжин[3]) | Хаврын адаг сар |
4 | Дөрөвдүгээр сар | Могой сар | Хөхөө сар (хөхэ) | Зуны эхэн сар |
5 | Тавдугаар сар | Морь сар | Улару сар (улару) | Зуны дунд сар |
6 | Зургаадугаар сар | Хонь сар | Уйруу сар (уйру) | Зуны адаг сар |
7 | Долоодугаар сар | Бич сар | Хуран сар (хуран) | Намрын эхэн сар |
8 | Наймдугаар сар | Тахиа сар | Буга сар[3] (бугу) | Намрын дунд сар |
9 | Есдүгээр сар | Нохой сар | Хуца сар (хуча) | Намрын адаг сар |
10 | Аравдугаар сар | Гахай сар | Хэлбэтэр сар (кэлтүр сар[3]) | Өвлийн эхэн сар |
11 | Арваннэгдүгээр сар | Хулгана сар | Идэлхү сар[5] (идэлэхү) | Өвлийн дунд сар |
12 | Арванхоёрдугаар сар | Үхэр сар | Хөхлөр сар (хөхэлэр) | Өвлийн адаг сар |
Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]
- ↑ "12 sar". AIMKA_HVHV.
- ↑ "Монголын арван хоёр сарын нэр". Үндэстний үзэл блог.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 B. Golden, Peter, ed. (2000). THE KING'S DICTIONARY - The Rasulid Hexaglot: Fourteenth Century Vocabularies in Arabic, Persian, Turkic, Greek, Armenian andMongol (in English). Translated by T. Allsen, Thomas; Halasi-Kun, Tibor; Ligeti, Louis; Schiltz,, Edmund. Leiden, Boston, Koln: Brill. pp. 238–240.
{{cite book}}
: CS1 maint: extra punctuation (link) CS1 maint: unrecognized language (link) - ↑ 4.0 4.1
華 夷 譯語 : 鞑靼馆 - ↑
華 夷 譯語 : 鞑靼馆